Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-08-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 20.6-24.6 градус дулаан, бусад нутгаар 12.9-19.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 34, Алтайд 33, Бигэрт 32, Халиунд 31, бусад сумуудад 22-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт 4, Цогт, Баян-Уу сумууд болон Гуулин тосгонд 5, Тонхил, Жаргалан, Чандмань сумуудад 6, бусад нутгаар 7-13 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 32-33 градус дулаан, бусад нутгаар 20-30 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 62, Тоорой, Бигэрт 61, Цээлд 59, Чандманьд 57, бусад сумуудад 40-56 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Тонхилд 1, Цогт, Эрдэнэд 2 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 17.8 мм, Тайширт 13.5 мм, Даривт 12.8 мм, Жаргаланд 11.6 мм, Есөнбулагт 10.2 мм, Эрдэнэд 8.9 мм, Баян-Уулд 8.3 мм, Гуулин тосгонд 7.8 мм, Чандманьд 7.3 мм, Дэлгэрт 6.8 мм, Цогтод 6.4 мм, Хөхморьтод 5.0 мм, Шаргад 3.4 мм, Халиунд 1.7 мм, Төгрөгт 0.8 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Цээл, Бугат, Алтай, Баянтооройд хур тунадас ороогүй байна. Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Тонхилд 21 м/с, Даривт 20 м/с, Бугатад 19 м/с, Тоорой, Есөнбулагт 18 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 19.7 хувьд сайн буюу Хөхморьт, Баян-Уул, Шарга, Гуулин тосгоны нийт нутгаар, 76.3 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумдын нийт нутгаар, 4.0 хувьд буюу Жаргалан сумын нийт нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /